SriChinmoy.org
bn More about Sri Chinmoy
x

Спорт

Sri Chinmoy as a young sprinterШри Чинмой бага залуу наснаасаа спортод шимтэн дурлаж, насан туршдаа спорттой нөхөрлөсөн юм. Сэтгэл зүрхний нийгэмлэг буюу Аашрамд байхдаа тэрээр хөл бөмбөг, гар бөмбөг гарамгай сайн тоглодог байсан бөгөөд ойрын зайн гүйлтэд номер нэг байжээ. Идэр залуу насандаа тэрээр бас арван төрөлтийн аварга болж байжээ.

Дал наяад онд тэр марафон, ойрын зайн болон хэт холын зайн гүйлтэнд олон удаа оролцож байжээ. Олон жилийн турш тэр бараг өдөр бүр газрын теннис тоглодог байлаа. Мөн 1983 онд Пүэрто Рикод болсон Дэлхийн Мастеруудын Наадам, 1993 онд Японд болсон Дэлхийн Ахмад Тамирчдын Наадам зэрэг Дэлхийн Ахамад Тамирчдын Наадамд байнга оролцож байжээ. 1980-аад оны дундуур тэрээр хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлснээсээ хойш богино хугацаанд хэд хэдэн дээд амжилтууд тогтоожээ.

Sri Chinmoy sprintingТогтвортой тууштай амьдрал дотоод амгаланг олоход тустай гэдэгт Шри Чинмой итгэдэг. Спорт бол хүнийг хөгжүүлэх нэгэн хэрэгсэл арга зам гэж тэрээр үздэг.

"Энэ дэлхий дээр тоолж баршгүй олон хүн дотоод хүч, дотоод амьдралд итгэдэггүй. Бидний нүдээрээ харж, мэдэрч байгаа энэ амьдралаас өөр бодитой орших зүйл гэж үгүй гэсэн тэдний үзэлтэй би санал нийлэхгүй. Дотоод амьдрал гэж бий, сүнс гэж бий бөгөөд хүндийн өргөлтүүд маань сүнс бие махбодын дотор оршиж байгааг баталж байгаа юм. Туухайг бие минь өргөж байгаа ч хүч чадлыг би дотоод эх булгаас, залбирал бясалгалаас хүртдэг юм." гэж тэрээр хэлжээ.

Sri Chinmoy joggingСэтгэлийн баяр баясгаланг олж, эрүүл чийрэг бие бялдартай болоод зогсохгүй өөрийгөө хэтийдэн давахуйн сургаалаа илэрхийлэн харуулахад нь спорт асар их тустай хэмээн үзэж Шри Чинмой спортоор хичээллэдэг байсан юм. Түүнээс үлгэр дууриал авч шавь нар нь олон өдрийн гүйлтэнд гүйж, Английн сувгийг сэлж гатлан, дэлхийн хамгийн өндөр оргилуудад авирч дэлхийн дээд амжилтуудыг тогтоох болжээ.

“Өөрийгөө хэтийдэн давахын төлөө
Үргэлж тэмцэхгүй юм бол
Амьдралын утга учир өөр юу байх юм бэ?”
~Шри Чинмой

Дотоод сэтгэлийн хөгжил дэвшилд тустай нэгэн арга зам болсон спортын тухай Шри Чинмой өргөн далайцтай зохиол бүтээл туурвиж, олон зуун асуултанд хариулсан юм.

Түүний үүсгэн байгуулсан Шри Чинмойн Марафоны Баг жил бүр дэлхий даяар олон арван тэмцээн уралдаан зохион байгуулдаг.


1. Шри Чинмой - Бясалгал, Бурханы Тааллыг биелүүлэх хүмүүний төгөлдөржил