Шри Чинмойн сургаал номд шимтэн дурлаж, урамшсан шавь нар нь дэлхийн өнцөг булан бүрт Шри Чинмойн Төвийн салбаруудыг байгуулсан юм.
Шри Чинмойн Төв нь гишүүдийнхээ залбирал, бясалгал үйлдэж, дотоод сэтгэлийн хөгжим сурч, түүнээс баяр баясгаланг хүртдэг сэтгэл зүрхний өргөө гэр болдог. Түүнчлэн энэхүү Төв нь Шри Чинмойн сургаалийг лекц хичээл болон бусад үйл ажиллагаагаараа түгээн дэлгэрүүлдэг.
Дэлхийн даяар байгаа Шри Чинмойн Төвүүд бясалгалын үнэ төлбөргүй хичээл явуулдаг. Энэхүү хичээл нь нийгмийн бүхий л давхаргын хүмүүст бясалгалын үндсэн суурь аргыг сурч мэдэх боломжийг олгодог. Бясалгалыг сонирхож буй тэдгээр хүмүүс цаашлан Шри Чинмойн шавь болоход суралцах боломжтой юм. Өөрийгөө таньж мэдэх нь бидний төрөлхийн эрх бөгөөд үүнд ямар ч ашиг хонжоо олох зорилго байж болохгүй гэсэн Энэтхэгийн уламжлалт ёсны дагуу Шри Чинмойн хүсэлтээр эдгээр хичээл үнэ төлбөргүй явагддаг.
Түүнчлэн тус Төв хөгжмийн концерт, уран зургийн үзэсгэлэн, яруу найраг зэрэг сэтгэл зүрхний урлагийг нийтэд үнэ төлбөргүй таниулах ажлыг зохион байгуулдаг. Мөн Шри Чинмойн Төвүүд Шри Чинмойн Марафоны Баг, Даян Дэлхийн Эв Найрамдлын Гүйлт болон Зовлон Жаргалаа Нэгэн Сэтгэлээр Хамтдаа хүмүүнлэгийн хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог.
Хэрвээ танд бясалгалын урлагт суралцах урам төрж байгаа бол өөрийн оршин суугаа газарт хамгийн ойр орших Шри Чинмойн Төвд хандана уу.
“Та өөрийнхөө амьдралыг өөрчилж чадна. Ингэж өөрчлөхийн тулд хэдэн сар жилээр хүлээх хэрэггүй. Сүслэх сэтгэлийн далайд шумбан орох мөчөөс тэрхүү өөрчлөлт эхэлнэ. Ганц л өдөр сэтгэл зүрхний амьдралын сахилгыг сахиад үз. Та гарцаагүй амжилтанд хүрэх болно. ”~ Шри Чинмой (1)
Холбоос
1. Шри Чинмой - Йог ба сэтгэл зүрхний амьдрал