Анхандаа Энх Тайвны Гүйлт хэмээн нэрлэгдэж байсан Даян Дэлхийн Эв Найрамдлын Гүйлтийг Шри Чинмой 1987 онд санаачилсан бөгөөд эдүгээ жил бүр Африк, Европ, Америк, Ази, Австрали зэрэг бүх тивүүдэд зохиогдож байна.
Хэл соёл, үндэс угсаа өөр ард түмнүүдийг ойртуулж, дотносуулахад спорт ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж Шри Чинмой Эв найрамдлын гүйлтийг санаачилсан.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Даян Дэлхийн Эв Найрамдлын Гүйлт өөрийн уриагаараа олон мянган хүнийг урамшуулжээ. Түүнчлэн олон сургуульд зочилж, гэрэл гэгээтэй ирээдүйг бүтээхэд нь өөрийн хувь нэмрийг оруулах боломжийг олон арван хүүхэд багачуудад олгосон.
Хүн нэг бүрийн идэвх чармайлт хорвоо дэлхийг эв эетэй амар амгалан болгох чадалтай гэдэгт Шри Чинмой баттай итгэдэг.
"Хэрвээ та өөрийн амьдралдаа эв эеийг цогцлоож чадваас
Энэхүү эв эе тань хамаг дэлхийд түгэх болно."
- Шри Чинмой
Даян дэлхийн эв найрамдлын гүйлтийн зураг, Америк