SriChinmoy.org
bn More about Sri Chinmoy
x

Хөөр Баяртай Яваарай

Хөөр баяртай яваарай!
Бурханы агуу их адис ерөөл, дээдийн бахдал нь та болно.

Хөөр баяртай яваарай!
Өчигдрийн хорвоо таныг огоорсон амьсгалаараа цэнгүүлэхийг хүснэ.

Хөөр баяртай яваарай!
Өнөөдрийн хорвоо таныг огоорон буй амьсгалаараа цэнгүүүлэхийг хүснэ.
Маргаашийн хорвоо таныг биелүүлэгч амьсгалаараа цэнгүүлэхийг хүснэ.

Хөөр баяртай яваарай!
Өглөөн цагаар өөртөө юу байгааг үзээд хөөр баяртай яваарай.
Үдшийн цагаар хэн болсноо үзээд хөөр баяртай яваарай.

Хөөр баяртай яваарай!
Гоморхож бүү тэрсэлд. Гоморхож хэн тэрсэлднэм хэмээвээс таны дотор байх харалган гуйранч тэгдэг юм.
Гоморхож та тэрслэхдээ мунхгийн балчигт хөлбөрдөг юм.
Гоморхож тэрсэлдэхээ зогсоохын цагт хамаг дэлхийн нөхцөл боломж бүхэн таны өмнө дэлгэгдэх агаад
Бурхан бээр танд "Тэмүүлэл" хэмээх шинэ алдрыг хайрлана.
Тэмүүлэл хэмээвээс гэрэл, баясгалангийн ертөнцөд дээдийн эрдэнэ билээ.

Хөөр баяртай яваарай!
Эгнэгт та хэзээ ч хоосон ядуу байхыг эс хүснэ үү? Тэгвэл хөөр баяртай яваарай.
Эгнэгт та агуу их байхыг хүснэ үү? Тэгвэл хөөр баяртай яваарай.

Хөөр баяртай яваарай!
Хамгийн дуртайгаа та олох болно. Хамгийн дуртайдаа та хувирах болно.

Хөөр баяртай яваарай!
Хөөр баяртай явахын цагт Бурхан та хоёр бие биенээ захирна.
Бурхан таныг хайрлах сэтгэлээр захирна. Бурханыг та яаруу түргэн захирна.
Хөөр баяраа гээхийн цагт тань харанхуй хүчнүүд таныг хахир хатуу захирна.
эргэлзэл таныг илхэн захирна, хүлээс таныг ялж дийлсэндээ бахдан захирна.
Айдас таныг хээв нэг захирна.

Хөөр баяртай яваарай!
Бурхан бээр таны дотор тэмүүлэлт Бүтээлээ тольдон үзнэ, хувиргагч Гэгээрлээ тольдон үзнэ,
гэгээрүүлэгч Илт үзүүлэхүйгээ, биелүүлэгч Тунхаглалаа тольдон үзнэ.

Хөөр баяртай яваарай!
Бурхан бээр таны дотор ондоо нэг Бурхан буйг тольдон үзнэ. Бурхан бээр таныг ондоо нэг Бурхан гэж үзнэ.
Бурхан бээр таныг Өөртэйгээ нэг гэж үзнэ.