SriChinmoy.org
bn More about Sri Chinmoy
x

Дотоод Мэгшил

Тэмүүлэл бол зүрхний маань гүнээс өөдлөн дээшлэх мэгшил юм. Бид дотоод мэгшлээрээ тэнгэрлиг ухамсарт хөл тавина. Энэ мэгшил бол нэр алдрын төлөө биш. Энэ мэгшил бол амьдрал хэмээх завины Дотоод Жолоодогч болсон Бурхантай бүрэн төгс, хариу горилолгүй нэгдэхийн төлөө байдаг.

Бид өдөр тутмынхаа амьдралд Бурханыг бодит үнэн болгох ёстой. Бурханы оролцоо хамгаас чухал гэдгийг ухаарах учиртай. Хэрвээ хүн өдөр бүр хооллохгүй бол бие маань өлбөрч туйлдана. Үүнтэй адил хэрэв өдөр бүр залбирч бясалгахгүй байвал сэтгэл зүрхээрээ өлбөрнө. Зүрхнийхээ нулимастай тэмүүлэх үед бид, дээрээс Бурхан залран буухыг харна. Үлгэрлэвээс энэ нь нэгдүгээр ба гуравдугаар давхарт байгаа хоёр хүн уулзан учрахтай адил юм. Бид дээш хоёрдугаар давхарт гарахад Бурхан бээр доош хоёрдугаар давхарт морилно. Тэнд бид учран, бие биенээ биелүүлнэ.

Хоёрдугаар давхарт хүрэх шатыг бид зүрхнийхээ уйлаанаар бүтээнэ. Энэ бол тэмүүллийн дуудлага бөгөөд буруу хэрэг тарьчихаад гэмшин унагах нулимас биш юм. Галын дөл ямагт өөдөө бадрах адил зүрх уйлан тэмүүлнэ. Уулын гол урсан буух мэт Бурхан бээр Элбэрэл юутайгаа доош заларна. Тэмүүлэл хийгээд Элбэрэл учран золгохын цагт Бурхантай нэгдэхүйн туршлагыг бид туулна.

- Шри Чинмой "Баяслын Жигүүр" номноос